ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Лу.Гантөмөр: Энэ удаа их хүнд сонгууль болох нь тодорхой байна

O.Admin
2024-04-28

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Ардчилсан нам, УИХ-ын сонгуульд оролцохоо Сонгуулийн ерөнхий хороонд хуульд заасан хугацааны дагуу илэрхийллээ.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өчигдөр ээлжит бус хуралдаан хийж, УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх асуудлаар хуралдсан билээ. Тэгвэл өнөөдөр шийдвэрээ албан ёсоор Сонгуулийн ерөнхий хороонд хүргэсэн нь энэ юм. 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахдаа нам, эвсэл, нэр дэвшигчидтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлээд амжилт хүсэв.

Харин Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр “Энэ удаагийн сонгууль их хүнд сонгууль болох нь тодорхой болж байна. Энэ нь та бүгдэд хэцүү байх ч туршлагатай баг хамт олон учир сайн зохион байгуулна гэж итгэж байна. Шударга сонгууль болох болтугай” хэмээн СЕХ-ны хамт олонд ажлын амжилт хүссэн юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

Ардчилсан нам 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ сонгон шалгаруулах журам баталсан. Уг журамд инженер, багш, эмч, хуульч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийтийн эрх ашгийн төлөө зүтгэсэн залуучуудаа нэр дэвшүүлнэ хэмээн тусгасан юм.

Mungkin gambar 11 orang dan teks

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 22 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгаад Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулах юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт  зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.