ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг сүрдүүлжээ

O.Admin
2024-04-16

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байгаа билээ. Энэ үеэр Түр хорооны дарга Ж.Чинбүрэнд сүрдүүлсэн мессэж иржээ. Тэрбээр “Эмийн зах зээл албан тушаалтны харилцан хамаарал аалзны тор шиг сүлжжээ. Эрүүл мэндийн салбарын эмийн өсөлт өндөр байгаагийн үндсэн углуурга нь хамаарал бүхий компанитай этгээдүүдтэй холбоотой. Над руу “Хүн гүжирдлээ, чи яасан том юм бэ” гэсэн сүрдүүлсэн мессэж гар утасанд ирлээ.

Бид энэ салбарт нэгдмэл ашиг сонирхолтой байгааг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. Мөрдөн байцаагч өөрөө өмгөөллийн компанитай байвал яах вэ.

Мэдүүлэг өгчихөөд тухайн асуудлыг шийдвэрлэх үед тухайн асуудлыг хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчилтэйгээ хэлж, оролцохгүй байх ёстой. Бид нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүдийн нэрсийг хуулийн байгууллагад шилжүүлнэ” гэв.