ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслийг хэлэлцэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-17

Засгийн газрын өнөөдрийн хуралдаан 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар нийт  15 асуудлыг хэлэлцэхээр товлосон байна. Тухайлбал, Эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай, Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлосон аж.