Э.Дэлгэрмаа Трнавад үзүүрлэв

O.Admin
2018-09-22

“Трнава-2018” чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Дэлгэрмаа үзүүрлэв. Энэ нь Трнавад манайхны гурав дахь  медаль болж байна. 
 

Э.Дэлгэрмаа 1/8 шигшээд өнгөрсөн жилийн өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Польшийн Викториа Чолужийг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд Украины Ирина Колиаденког 9:6-гаар, хагас шигшээд 2018 оны залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Асли Демирийг цэвэр ялаад байсан билээ. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн дэд аварга Японы Мюү Имайтай хүч үзэж оноогоор цэвэр (3:13) ялагдав. Словакт манай улсаас найман бөх  зодоглосноос хоёр мөнгө, нэг хүрэл медальтай нутагтаа ирэхээр боллоо.