О.Есүгэн, Э.Даваахүү нар мөнгөн медаль хүртлээ

O.Admin
2024-03-18

ХБНГУ-ын Дортмунд хотод буудлага спортын олон улсын тэмцээн гуравдугаар сарын 15-24-ний өдрүүдэд болж байна. 36 дахь удаагийн энэхүү тэмцээнд манай улсаас “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авсан Н.Баяраа, Э.Даваахүү, О.Есүгэн нар цэц мэргэнээ сорьж буйгаас хоёр нь медалийн тавцанд гарлаа.

Тэмцээний эмэгтэйчүүдийн урт бууны 10 метрийн дасгалд Оюунбатын Есүгэн (251.5 оноо) мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн гар бууны 10 метрийн дасгалд Энхтайваны Даваахүү (239.4 оноо) мөнгөн медаль хүртлээ. Харин Н.Баяраа 16 дугаар байрт орсон бөгөөд маргааш хийн бууны төрлөөр өрсөлдөөн өрнөх юм.

Mungkin gambar 3 orang dan teks yang menyatakan 'G EKOPlan p 1 WALTHER GermanShootingNews ISAS2024 reports "live" on f Capapie®'