Ц.Цогтбаатар, Г.Одбаяр нар шөвгийн 16-д үлдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-22

Жүдо бөхийн ДАШТ үргэлжилсээр байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73-т барилдаж байгаа манай хоёр бөх дөнгөж сая хоёулаа ялж, шөвгийн 16-д үлдлээ. 

ОУХМ Ц.Цогтбаатар Тажикстаны Сомон Махмадбековтай тулж, нэмэлт цагт базари үнэлгээгээр буулгаж авснаар шөвгийн 16 руу орлоо. Манай бөх 8/1 шигшээд эзэн орны шилдэг бөх Рустам Оружавтай тулна.  

Тэгвэл Г.Одбаяр хүнд барилдаан хийсний эцэст ялж, шөвгийн 16-д шалгарлаа.  Тэрбээр Узбекстаны Тураевыг цагийн төгсгөлд хавирах мэхээр цэвэр ялж, дараагийн шат руу орсон юм. Манай бөх Солонгосын Ан Жон Сунтай дараагийн тойрогт барилдана. 

57 кг-д барилдсан Л.Энхрийлэнгийн хувьд хоёрдугаар тойрогт Солонгосын бөхөд ялагдаж, тэмцээнээ дуусгасан.