Д.Амартүвшин, Э.Ариунболд нар яллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-08

Парисын "Их дуулга" тэмцээний хэсгийн барилдаан болж байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдаж байгаа Э.Ариунболд, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нар шөвгийн 16-д шалгарч үлдээд байна. 

А хэсэгт багтсан Э.Ариунболд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Адонис Диазыг базари үнэлгээгээр буулгаж авсан. Харин гуравдугаар тойрогт Недерландын Торнайктай барилдана.

Тэгвэл Гавьяат тамирчин Д.Амартүвшин С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Удаах тойрогт Алжирын бөх Рабахи Салимыг базари үнэлгээгээр ялж, шөвгийн 16-д үлдлээ. Гуравдугаар тойрогт манай бөх Жолан Флоримонттай барилдана.