“Арсенал” эргэн эрэлт хийж, шөвгийн наймд шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-14

Нэр хүнд, цар хүрээгээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн 1/8 шигшээн хариу тоглолтууд боллоо. Эхний тоглолтод Францын “Ренн” клубын талбайд зочилж, 3:1-ээр хожигдсон “Арсенал” хариу тоглолтод төгс байж, өрсөлдөгчөө 3:0-ээр буулгаж авлаа. 

Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:3-аар хожиж, шөвгийн наймд шалгарав.  Тоглолтын 5, 72 дахь минутад Обамеянг дубль хийж, багтаа хожил авчирсан. Дунд нь 15 дахь минутад Мэйтленд-Найлз нэгийг нэмэрлэжээ.