ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Банкны лоббинд автсан  Засгийн газар хууль батлуулж байна"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-15

УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг хэлэлцлээ. Энэ талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

Ж.Батзандан:

- Банкийг дахин хөрөнгөжүүлэх нэрийн дор 511 тэрбум төгрөгийг хоёр банкинд өгөх асуудал л яригдаж байгаа.УИХ-ын гишүүдийн эрүүл ухаан, сарул сэтгэл нь байгаа гэдэгт би итгэж байна. Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг нээлттэй хэлэлцэх саналыг гаргаж байна. Монголбанкны зүгээс системийн ач холбогдолтой хоёр банкыг нэрлэж байгаа юм билээ. Банкуудыг монголын төр хангалттай дэмжиж ирснийг бүгд мэднэ. Монголбанкнаас нууц тогтоолоор хэдэн зуун мянган тэрбум төгрөгийг банкуудад өгснөө мартаа юу, гишүүдээ. Мөн банкуудыг өршөөлийн хуульд хүртэл хамруулж ирсэн. Банкны лоббид автсан Засгийн газар хоёрхон банкинд зориулж хууль батлах гэж байна. Дампуурах гэж байгаа банкуудыг босгож дэмжилгүй дампууруулах хэрэгтэй.

 Б.Бат-Эрдэнэ:

-Арилжааны банкуудын хамсаатнууд энэ дотор сууж байгаа. Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг ил тод хэлэлцье.