ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"АТОЗ" намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-10

Улсын дээд шүүх өнөөдөр "Ард түмний олонхийн засаглал" намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хэлэлцжээ.  

Улмаар,  тус намын дүрмийн өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, бүртгэхээс татгалзав.

Тус намын даргаар Ц.Нарангэрэл гэх иргэн ажилладаг бөгөөд өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр Улсын дээд шүүхийн хуралдаанаар тус намыг Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 29 дэх намаар бүртгэж байсан билээ. Бүтэн жил гаруйн хугацаанд үйл ажиллагаа явуулаад байсан тус нам дүрмээ өөрчлүүлэхээр хандсан ч ийнхүү Дээд шүүх татгалзсан хариу өгчээ.