ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ш.Раднаасэд: Эм, эмнэлгийн хэрэгслийн тендер шалгаруулахдаа хамгийн бага үнэтэйг нь сонгохоо боль

O.Admin
2023-04-25

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцлээ. 

Ш.Раднаасэд: -Эм, эмнэлгийн хэрэгслийн тендерт хамгийн бага үнийг санал болгосныг нь сонгоно гэдэг зарчим баримтлахгүй байх хэрэгтэй. Ингэхээр хамгийн чанаргүй нь орж ирдэг. Яг адилхан нэртэй, адидлхан үйлчилгээтэй гэсэн хирнээ хоёр өөр үнэтэй бүтээгдэхүүн олон бий. Хавдрын эмнэлэг улсын төсвөөр худалдан аваад хавдартай хүмүүст хийж байгаа тариа 60 мянган төгрөгийн үнэтэй. Энэ тарианаас 2-3-ыг хийлгэсний дараа хүний бүх үс унадаг. Өөр улсад хэрэглэж байгаа яг адилхан тариаг нь аваад хийлгэхэд ийм сөрөг нөлөө байдаггүй. "Чанартайг нь аваач" гэхээр "Хамгийн хямдыг нь авахгүй бол тендерт оролцоод бага үнэ санал болгосон компани нь "Манайх ийм хямдхан байхад сонгосонгүй" гээд шүүхэд гомдол гаргачихдаг юм" гэдэг.