ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хотын дарга асан Ц.Батбаяр, Нийтийн тээврийн газрын дарга асан Ч.Сайханбаяр нарыг баривчилжээ

O.Admin
2023-11-01

АТГ-аас өнгөрсөн шөнө хотын дарга асан Ц.Батбаяр, нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан Ч.Сайханбаяр нарыг хойшлуулашгүй ажиллагаагаар баривчилж, цагдан хорьсон байна. 

Одоогоор тэднийг ямар хэргээр саатуулсан нь тодорхойгүй ч, Хотын дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн парк шинэчлэлт 2009 оноос будилж, улсын төсвийн их хэмжээний хохирол яригдаж байгааг мэдээлсэн билээ. 

Хойшлуулшгүй ажиллагаагаар 48 цагийн хугацаатай Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон гэх мэдээлэл байна.

Ц.Батбаяр нь 2005-2007 онд Улаанбаатар хотын захирагчаар, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байв. Авлигатай тэмцэх газар /АТГ/нь өнгөрсөн сараас эхлэн Улаанбаатар хотод хууль зөрчин олгогдсон газар, хууль зөрчин барьсан барилга байгууламж, Вьетнам улсаас оруулж ирсэн ногоон автобус зэрэгтэй  холбогдуулж, нийслэлээс хэд, хэдэн албан тушаалтныг цагдан хорьсон. Мөн АТГ-т өчигдөр УИХ-ын дарга асан, Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболд мэдүүлэг өгсөн байдаг.