ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ барилаа

O.Admin
2023-11-17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Тодруулбал, Шведийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пер Августссон, Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фарход Арзиев, Бүгд Найрамдах Гватемал Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сара Анжелина Солис Кастанеда, Бүгд Найрамдах Мальта Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Бүсүтти, Шинэ Зеланд Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жеймс Дэвид Энтони Уэйти, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юрг Бурри, Арабын Бүгд Найрамдах Египет Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ассем Мухаммад Ханафи Махмуд Элсейфи, Бүгд Найрамдах Серби Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маяа Стефанович, Мексикийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карлос Пеньяфиел Сото, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маркос Безерра Аббот Галвао, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сабонга Киприан Квеле нар тус тус Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлэв.

Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэсэн бол Элчин сайд нар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлжээ.