Өмнөговь аймгийн сурагчид “Соробан”-ны ДАШТ-ий бүх цомыг хамжээ

O.Admin
2023-12-15

Малайзын нийслэл Куала Лампур хотноо 2023 оны арванхоёрдугаар сарын 3 нд зохион байгуулагдаж, дэлхийн 31 орны 2550 Соробанчин оролцжээ. Тус тэмцээнд Өмнөговь аймгаас 13 сурагч оролцож, аваргын цом хүртсэн байна. Тэмцээнд оролцсон сурагчид нь “Номч оюуны гайхамшиг” Соробан клубийн суралцагчид юм.

Тус сургалтын төв нь байгуулагдаад 10 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд долоо дахь удаагаа оролцож байгаа аж. Энэ удаагийн тэмцээнээс дөрвөн аварга, гурван алтан цом, гурван мөнгөн цом, гурван хүрэл цом хүртжээ. Тэмцээнд оролцсон сурагчдын зардалд орон нутгаас дэмжлэг үзүүлж, өнөөдөр сурагчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.