Мөсөн гулгуураар нэг цагт 408 хүн гулгаснаар Гиннесийн дээд амжилт тогтоолоо

O.Admin
2024-01-15

“Мазаалай” олон Улсын мөсний баярын нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улс нэг цагт хамгийн олон хүн мөсөн гулгуураар гулгасанаар Гиннесийн дээд амжилтыг тогтоолоо.

Өөрөөр хэлбэл 12 метр өргөнтэй, 18 метр урттай мөсөн гулгуураар нэг цагийн дотор 408 хүн гулгаснаар Гиннесийн дээд амжилтыг тогтоож, Монгол орны өвлийн аялал жуулчлал дэлхийн газрын зурагт тэмдэглэгдлээ.

Уг арга хэмжээг Гиннесийн албан ёсны шүүгч Айрис Хоу, Соёлын яамны Лондон дахь Гиннес хариуцсан зөвлөх Элизабет Фокс шүүсэн байна.