МУГЖ С.Жавхлан өрөөсөн гутлаа хайж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-03-25

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан өрөөсөн гутлаа гээжээ.

Тэрбээр Өвөрхангай аймгаас Улаанбаатар руу гардаг замын цагдаагийн цэг дээр гуталныхаа өрөөснийг машинаасаа унагасан тул олсон нэгэнд өрөөснийг нь бэлэглэхээ амлаад байна.

С.Жавхлан фэйсбүүк хуудастаа “Дулаахан намар дээр төв цэнгэлдэхийн тайзан дээр гишгэж явсан болохоор өрөвдөөд байх юмаа, хосоороо байгдээ олсон хүн байвал өрөөснийг шууд бэлэглэн дурсгая аа! Зураг утасныхаа дугаарыг энэ хуудас уруу явуулна уу?Жич; Самандын Жавхлан ямар ч шивиргүй болно” гэжээ.