ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Хөдөлмөр эрхлэлт 2024” уулзалт боллоо

O.Admin
2024-02-27

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгуулсан “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ 2024” уулзалт арга хэмжээ 2024 оны хоёрдугаар сарын 23-нд боллоо.

Тус арга хэмжээний үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа салбарын бодлого шинэчлэлт, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийж , ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн бодлого, шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулав.

Mungkin gambar 3 orang, rumah sakit dan teks

Өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 5 үйл ажиллагаандаа нийт 5836 иргэнийг хамруулж, 180 иргэнд санхүүгийн дэмжлэг олгосон байна. Түүнчлэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ бүлгийн төсөлд 46 төсөл шалгаран дэмжлэг авч, төгсөлтийн аргачлал туршилтын хөтөлбөрт 11 хорооны 342 өрх хамрагджээ. “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ 2024” уулзалт арга хэмжээнд дээрх хөтөлбөрт хамрагдсан 500 гаруй иргэнээс гадна тус дүүрэгт нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 12 төрийн бус байгууллагын болон томоохон зах, худалдааны төвүүдийн төлөөлөл оролцлоо. Мөн энэ үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, санхүүгийн дэмжлэгт хамрагдсан өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдхүүний үзэсгэлэн тавигдлаа.