ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХӨСҮТ, Улаан-Үдийн ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх төвтэй хамтран ажиллана

O.Admin
2024-02-28

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүний орлогч бөгөөд Эрүүлийг хамгаалахын сайд Евгения Юрьевна Лудупова Монгол Улсад гурав хоногийн айлчлал хийсэн.

Айлчлалын хүрээнд өчигдөр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд хүлээн авч уулзсан бөгөөд энэ уулзалтын үеэр ХӨСҮТ болон  Улаан-Үд хотын ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх төв хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Тодруулбал,  ХӨСҮТ, Улаан-Үд хотын ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх төвийн захирлууд болон холбогдох мэргэжилтнүүд “Булевиртид” буюу “Мирклудекс Б” эмийн эмчилгээний хугацаа, эмчилгээний үеийн хяналт, анхан болон давтан шинжилгээний шалгуур, арга, технологийн нийцэл, өвчтөний аюулгүй байдал, эмийн чанар, аюулгүй тээвэрлэлтийг хэрхэн хангаж ажиллах талаар тусгайлан хэлэлцэн тохиролцож хамтын ажиллагааны санамж бичигт ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Байгалмаа болон Улаан-Үд хотын ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх төвийн ерөнхий эмч  С.Баглаева нар гарын үсэг зурав.