ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Булгантуяа: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна

O.Admin
2024-03-07

“Шинэ сэргэлтийн бодлого-эмэгтэйчүүд” чуулган гуравдугаар сарын 6-ны өдөр боллоо. Чуулганы нээлт дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа үг хэллээ.

Сайд Х.Булгантуяа “Энэ жил олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг НҮБ-аас “Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулснаар хөгжил дэвшил хурдаснасэдвийн дор тэмдэглэж байгаа нь манай орны хувьд Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого, бүсчилсэн хөгжил, хөдөөгийн сэргэлтийн бодлого зэрэг Монгол Улсын хөгжлийн урт, дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаатай нийцэж байгаа юм. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого – Алсын хараа 2050 бодлогын баримт бичигт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд бүтээмжтэй, зохистой ажлын байр бий болгох, аж ахуй эрхлэх, бүтээлч байдлыг хөхүүлэн дэмжих зорилтууд дэвшүүлсэнтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хуулийн хэрэгжилт дээр зохих арга хэмжээ авч хэрэгжүүлж байна” гэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэлэхдээ “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байгаа байна. Уг хуулийн 7.2.1-д заасан  “эх, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр батлах” хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас  Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх харилцааг зохицуулах чиглэлээр 50 гаруй журам, дүрэм, стандарт, эрх зүйн баримт бичгийг гаргаж, хэрэгжилтийг хийж байна” гэлээ.

Keterangan tidak tersedia.

Манай улсын “Алсын хараа-2050” Шинэ сэргэлт, Хөдөөгийн сэргэлтийн бодлогын дагуу орон нутагт болон эдийн засгийн тэргүүлэх салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд ажил олоход хүндрэлтэй иргэн, залуучуудыг ажлын байраар хангавал 660.0-990.0 мянган төгрөгийн дэмжлэгийг 5 хүртэл сарын хугацаанд сар бүр цалин хөлсний дэмжлэг хэлбэрээр цалин дээр нь нэмж олгох, мөн богино хугацааны мэргэжлийн сургалтыг ажил олгогчийн захиалгаар олон улсын жишигт нийцсэн стандартаар зөөлөн ур чадварыг хослуулан эзэмшүүлэх ажлыг тус яамнаас зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнд нийтдээ 6.2 мянга гаруй хүнийг хамруулахаар тооцоолсон байна.

Манай улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжихтэй холбоотойгоор тус яамнаас 2022 оноос “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Ногоон ажлын байр хөтөлбөр”-үүдийг хэрэгжүүлж байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт нийлүүлэлтийн таамаглалын 2035 он хүртэлх эрэлттэй ажил, мэргэжлийн судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлал, загварыг харьцуулан судалсан нь ямар мэргэжлийн ажилтныг аль салбарт, аль бүс нутагт бэлтгэх, салбарт чиглүүлэх боломжтой болсон нь хөгжлийн бодлогуудыг хэрэгжүүлэхэд гол чухал хэрэгсэл болж байна.

Keterangan tidak tersedia.

   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн тухай хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, Нийгмийн даатгалын багц хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг УИХ-аас шинэчлэн батлан хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулиар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн хэрэгжүүлэхэд анхаарч, гэр бүл, эмэгтэйчүүдэд ээлтэй, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого  хэрэгжүүлж байгаа билээ. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн багц хуулийн шинэчлэлийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эх/эцгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг хүүхэд нь 18 нас хүртэл хугацаанд улсын төсвөөс төлөх, сайн дураар даатгуулагч эхийн хүүхдээ 3 нас хүртэл нь асрах чөлөөтэй, хүүхдээ асарч байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50%-ийг тэтгэмжийн даатгалын сангаас төлөх, малчин, туслах малчин сайн дурын даатгалд даатгуулах бол тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс төлөх, нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр, эсхүл нөхрийх нь өндөр насны тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх, Гэр бүлийн тухай хуулийн дагуу бүртгүүлсэн, 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан бол өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг  нэмэгдүүлэх, ихэр хүүхэд төрүүлсэн даатгуулагч эхэд жирэмсний тэтгэмжийг 60, амаржсаны  тэтгэмжийг 80 хоногоор тооцож олгох болсон нь ихээхэн дэмжлэг болж өгчээ.

Одоо тус яамнаас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна.