ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН 156 горилогчоосоо тус бүр 13 сая төгрөг нэхжээ

O.Admin
2024-04-17

Улс төрийн намууд удахгүй УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, олон нийтэд зарлах билээ.

Тэгвэл үүнээс урьтаж, МАН нэр дэвшигчидтэйгээ хийх хариуцлагын гэрээ нэрийн дор УИХ-ын  2024 оны сонгуульд горилогчдоос 13 сая төгрөг нэхжээ. Тэгэхдээ энэ мөнгө нь рейтингийн судалдаанд ашиглагдсан гэх. Нөгөөтээгүүр, МАН хариуцлагын гэрээ гэх зүйлийг 2020 оны сонгууль угтаж гаргасан бөгөөд түүгээрээ дамжуулж, нэр дэвшигчдээс мөнгө босгодог туршлага ч тогтоосон нь үнэн билээ.

Энэхүү гэрээнд  нэр дэвшигчдэд зориулж, гурван шаардлагыг тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, ёс зүйтэй, эх орноо гэсэн итгэл сэтгэлтэй, мэдлэг боловсролтой, төр түших туршлага чадвартай байх гэсэн шаардлагууд тавьдаг болсон юм.

УИХ-ын сонгуульд МАН-аас одоогийн байдлаар 156 орчим горилогч хүсэлтээ өгсөн бөгөөд нэр дэвшигч тус бүрээс  13 сая төгрөгийг хурааж авсан гэсэн үг. Тэгэхээр хоёр тэрбум гаруй төгрөгөөр рейтингийн судалгаа тойрогт нь хийхээр төлөвлөж байгаа гэсэн үг. 

Энэхүү мөнгийг өгснөөр зөвхөн нэр дэвших эрх нь нээгдэх, цаашлаад тойрогт нь рейтингийн судалгаа хийгдэх бөгөөд тухайн нэр дэвшигч рейтинг муутай, намаасаа дэмжлэг авч чадахгүй бол мөнгийг буцаан өгөхгүй гэсэн үг. Мөн энэ мөнгөө өгөхгүй бол нэр дэвшүүлэхгүй, намтай хариуцлагын гэрээ байгуулах боломжгүй хэмээн гишүүдээ шахаж байгаа гэх. Рейтингийн судалгааны 13 сая төгрөг бол нэр дэвшигчийн дэнчингийн мөнгө, сонгуульд гаргах зардлаас тусдаа зүйл гэдгийг эрхэм уншигчид ойлгох биз ээ.