ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН
Монгол Улсын нийт хүн ам
2022-01-06
Гэмтлийн эмнэлгээс өгсөн мэдээллээр өнгөрсөн онд 1,578 хүн цана, чарганаас унаж бэртжээ. Үүний 1,011 хүүхэд бол 567 нь том хүн байна. Иймд цана, чаргаар гулгахдаа анхаарах зөвлөмж болон бэртэл гэмтлээс хэрхэн сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хүргэж байна. Зориулалт
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Таван толгой” ХХК-ийн баруун түгээх төвийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 06-ны 05:04 цагт ирсэн. Дуудлагын дагуу очиход үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "КОВИД-19-ийн халдвартай зэрэгцээд томуугийн дэгдэлт үүсэх эрсдэл бий болж байгаа. КОВИД-19 халдвараар 19-өөс дээш насныхан өвддөг бол томуугаар тав хүртэлх насных
УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас коронавируст халдварын шинэ хувилбар “Омикрон” вирусаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Төлөвлөгөөнд халдварыг бууруулах, шинэ хувилбар болох “Омикрон” вирусыг орж ирэхээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, эмнэлгийн
НЗДТГ, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк хамтран хэрэгжүүлж буй “Ковид-19 цар тахлын үед Улаанбаатар хотын гэр хорооллын бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих нь” төслийн хүрээнд, Сонгинохайрхан,
Казахстанд Засгийн газрынхаа гаргасан шингэрүүлсэн нефтийн хийн үнийг чөлөөлсөн нэрийдлээр үнэ хөөрөгдсөн асуудлыг эсэргүүцсэн хэсэг бүлэг залуусын тэмцэл эцэстээ төрийн эргэлтийн хэмжээнд хүрээд байгаа аж. Тус улсын Алма-Ата хот хамгийн их өртсөн бөгөөд телевизийн байр, олон арван оффис, дэлгүүр,
Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулсаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулс, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур
2022-01-05
Улс орон даяар цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ жилийн цэргийн бүртгэлийг биечлэн болон цахимаар зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, 18-55 насны иргэд “e-Mongolia” системийг ашиглан гар утас болон суурин компьютероосоо цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой юм. Харин интер
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 76 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах сана
Засгийн газрын шийдвэрээр айл өрхүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг зургадугаар сар хүртэл тэглэхээр болсон. Тодруулбал, орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг ирэх тавдугаар сарыг дуустал