ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: ЖДҮ эрхлэгчдэд 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгожээ

O.Admin
2022-01-06

НЗДТГ, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ,  Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк хамтран хэрэгжүүлж буй “Ковид-19 цар тахлын үед Улаанбаатар хотын гэр хорооллын бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих нь” төслийн хүрээнд, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн БЖДҮҮ эрхлэгчдэдээ тоног төхөөрөмжийн дэмжлэг авах сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Улмаар 10 сая хүртлэх төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг авах хүсэлт ирүүлсэн дараах 33 ААН, иргэнд тоног төхөөрөмжийн буцалтгүй дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин 10 саяас дээш тоног төхөөрөмжийн дэмжлэг хүссэн БЖДҮҮ эрхлэгчдийн ажлын байртай танилцах хоёрдугаар шатны шалгаруулалтыг энэ долоо хоногт зохион байгуулан ажиллаж байгаа аж.