ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Тавантолгой түлш” ХХК 22.1 мянган тонн шахмал түлшний нөөцтэй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-01-05

Засгийн газрын шийдвэрээр айл өрхүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг зургадугаар сар хүртэл тэглэхээр болсон. Тодруулбал, орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг ирэх тавдугаар сарыг дуустал хугацаанд төр хариуцах юм. Мөн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглээний шахмал түлшийг хүйтний эрч сулартал 50 хувийн хөнгөлөлтэй үнээр борлуулахаар болж байна.

Энэ талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалтын албанаас тодруулахад “Түлшний үнэд ирэх дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл өөрчлөлт орохгүй. Засгийн газрын тогтоолын дагуу түлшний үнийг 50 хувийн хямдралтай буюу нэг шуудайг нь 1875 төгрөгөөр борлуулж байна. Харин дөрөвдүгээр сарын 1-нээс хойш шахмал түлшийг өмнөх үнээр буюу 3750 төгрөгөөр борлуулж эхэлнэ” гэлээ.

Өнөөдрийн байдлаар “Тавантолгой түлш” ХХК 22.1 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байгаа бөгөөд Цагаан сарын баяр өнгөртөл хүрэлцэнэ гэж тооцжээ.