"Байерн" өрсөлдөгчөө 23:0-ээр бутниргэлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-09

Улсуудын лиг эхлэхээс өмнө багууд нөхөрсөг тоглолт хийж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Германы алдарт "Байерн Мюнхэн" клуб "Роттах-Эгерн" гэх жижиг багийн талбайд очиж, нөхөрсөг тоглолт хийж, 23:0-ээр бутниргэжээ. Энэ тоглолтод "Байерн" нэг, хоёрдугаар үед өөр өөр баг тоглуулсан. 

Эхнийи үед Нойер (Фрюхтль, 30), Цайзер, Зюле, Май, Дэйвис, Толиссо, Тиаго, Санчеш, Даяку, Левандовски, Набри нар талбайд гарсан. Тэднээс  Левандовкси 9, 16, 29 минутад хет-трик хийсэн бол Санчез 6, 20 дахь минутад дубль толилуулсан.  Тэдний дунд 7 дахь минутад Даяку, нэгийг оруулсан аж.

Улмаар Набри 34 дэх минутад нэг гоол нэмэрлэсэн бол Толиссо 38, 40, 41, 42 дэх минутад буюу ердөө 5 минутын дотор покер хийж, гайхуулжээ. Ийнхүү эхний үед11 гоол орсон байна. 

Хоёрдугаар үед Фрюхтль (Ульрайх, 65), Нолленбергер, Павар, Эрнандес, Вилл, Сингх, Киммих, Горетцка, Мюллер, Вридт, Арп нар талбайд гарсан. Хоёрдугаар үе эхлээд 49, 61, 88 дахь минутад Мюллер гурвыг оруулсан бол Вридт 55, 82 дахь минутад дубльдэж. Дараа нь Леон Горетцка 63, 67, 79 дэх минутад хет-трик хийсэн юм.  

Харин 73, 81 дэх минутад Александер Нолленбергер болон Ларс Дитрих гэсэн тамирчид өөрийнхөө хаалганд гоол оруулж, "Байерн"-ы гоолын тоог нэмжээ.