Өмнөговийн таеквондочид таван медальтай эх орондоо ирлээ

O.Admin
2024-03-13

БНХАУ-ын ХонгКонг хотноо 2024 оны гуравдугаар сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “The 28th Asian Cities Taekwondo Championships” буюу “Азийн олон хотын аварга шалгаруулах тэмцээн”-нд Өмнөговь аймгийн Дайчин таеквондо клубын баг тамирчид багш дасгалжуулагч О.Мөнхзолбоогийн удирдлага дор Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцлоо.

Уг тэмцээн нь зөвхөн А ангилал буюу хар бүстэй мастер тамирчдын дунд зохион байгуулагддагаараа онцлог юм.

Тэмцээний ганцаарчилсан пүмсэ төрөлд:

1. Спортын дэд мастер М.Пүрэв-Очир – Алтан медаль

2. ОУХМ багш дасгалжуулагч О.Мөнхзолбоо – Хүрэл медаль

Тулаан төрөлд:

1. Спортын дэд мастер М.Пүрэв-Очир – Алтан медаль

2. Спортын мастер Т.Халиунаа – Хүрэл медаль

3. ОУХМ багш дасгалжуулагч О.Мөнхзолбоо – Хүрэл медаль тус тус хүртлээ. Спортын дэд мастер М.Пүрэв-Очир Монгол улсын баг тамирчдаас ганцаар хос алтан медалийн эзэн болжээ.