Өнөөдөр манай гурван боксчин тулалдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-17

Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Екатеринбург хотноо болж байгаа билээ. Манай улсаас энэ удаагийн ДАШТ-д долоон тамирчин оролцсоноос гурав нь шөвгийн 16-д шалгарч үлдээд байгаа юм.  Тодруулбал, 57 кг-л Э.Цэндбаатар, 63-т Б.Чинзориг, 69 кг-д Г.Баярхүү нар өрсөлдөгч тамирчнаа ялж, дараагийн шат руу орсон.  

Өнөөдөр манай тамирчид шөвгийн 8-д үлдэх хариуцлагатай тулааныг хийх гэж байна.  Э.Цэндбаатарын хувьд Унгарын Ролан Галоштай тулалдах бол Б.Чинзориг Энэтхэгийн Маниш Каушиктай тулна. Харин өчигдөр Тайванийн тамирчинг 5:0-ээр илт илүүрхэн ялсан Г.Баярхүү  Иорданы Эашиш Зейадтай тулалдахаар учраа таарчээ.