Монголын баг тамирчид тэмцээнээ өндөрлөлөө

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-11

ОХУ-ын Улаан-Үд хотноо болж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх тэмцээн болж буй. Харин Монголын баг, тамирчдын хувьд тэмцээн өндөрлөлөө. Манай долоон боксчноос ганцаараа медалийн төлөө тулалдахаар шалгаран үлдээд байсан 60 кг-ийн жингийн М.Намуун БНХАУ-ын Ван Цүнд 0:5 оноогоор хожигдлоо. БНХАУ-ын тамирчин маш хүчтэй цохилттой, манай Намууныг нэгдүгээр болон хоёрдугаар раундын төгсгөлд хоёр ч удаа накдаунд оруулж, тоолуулсан.