Манай оюутны шигшээ баг 4-р байрт орлоо

Б.ГАНЗОРИГ
2019-11-04

2019 оны Оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр БНХАУ-ын Шиамень хотод дууслаа. Манай баг тус тэмцээнд 3х3 төрлөөр оролцож байгаа бөгөөд өчигдөр хасагдах шатны тоглолтод оролцлоо. Тэд шөвгийн 8-ын тоглолтод Хорватын багтай тоглож 20-11 харьцаагаар хожиж шилдэг 4-т шалгарсан бөгөөд Хятадын Чилийн сургуулийн багтай тоглож 13-21 харьцаагаар хожигдсон юм. Хүрэл медалийн төлөө Хятадын нөгөө баг болох Хуакиао /huaqiao university/ багтай тоглож нэмэлт цагт 17-19 харьцаагаар хожигдож дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Манай баг С хэсэгт орсон бөгөөд Португаль, Малайз, Сенегалын багуудтай тоглосон билээ. Хэсгийн эхний тоглолтоо Сенегалын багтай хийсэн бөгөөд нэмэлт цагт 19-21 харьцаагаар хожигдол хүлээжээ. Харин дараагийн тоглолтоо Португалын багтай хийж 17-16 харьцаагаар хожиж хэсгийн сүүлийн тоглолтоо Макаогийн  багтай хийж 22-7 харьцаагаар дуусгаж С хэсгийг тэргүүлсэн юм. Манай багийг С.Тулга дасгалжуулагчаар ахлуулж О.Энхбаатар, Ч.Ихбаяр, М.Өлзий-Орших, А.Ананд нарын бүрэлдэхүүнтэй оролцож байна.