Роналдо домогт Пушкашыг ардаа орхилоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-21

Португалын шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо өчигдөр орой Мароккотай хийж, 1:0-ээр хожсон билээ. Хожлын цорын ганц гоолыг Криштиано Роналдо оруулж, багтаа ялалт авчирсан. Ингэснээр тэрбээр мэргэн буучийн жагсаалтыг 4 гоолтой тэргүүлж байна. Мөн дэлхийн аваргад нийтдээ 7 дахь гоолоо орууллаа.

Түүнээс гадна, тэрбээр шигшээ багийнхаа төлөө 85 дахь гоолоо оруулсан. Ийнхүү шигшээ багийн төлөө хамгийн олон гоол оруулсан тоглогчдын жагсаалтын хоёрдугаар байрт албан ёсоор бичигдэж эхэллээ. Түүний энэ гоол домогт хөлбөмбөгч Пушкашын шигшээ багийнхаа төлөө 84 гоол оруулсан амжилтыг давж гарсан бөмбөг байлаа. 

Шигшээгийнхээ төлөө хамгийн олон гоол оруулсан  хөлбөмбөгчдийн жагсаалтыг Иран алдарт  тамирчин Али Даеи тэргүүлдэг. Тэрбээр Ираны шигшээн төлөө 109 гоол оруулж байсан билээ.