Хорват хэсгээсээ гарч, Аргентин нуман тулгуурт

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-22

ОХУ-д хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө D хэсгийн хамгийн хүчтэй хоёр баг болох Аргентин болон Хорватын шигшээ баг туллаа. Энэ тоглолтод Хорватын шигшээ баг өрсөлдөгчөө  3:0-ээр буулгаж авч, хэсгээ гарах боломжоо хангалаа. 

Тоглолтын 53 дахь минутад Ребич тооны харьцааг нээсэн бол Модрич 80 дахь минутад нэгийг нэмжээ. Улмаар Ракитич 90 дэх минутад гүйцээжээ. Ийнхүү Хорват нэгээр гарах нь ойлгомжтой боллоо.

Өнөөдөр Исланд болон Негирийн шигшээ баг тоглоно. Энэ хоёрын тоглолтоос шалтгаалж Аргентин цаашаа гарах эсэх нь шийдэгдэнэ. Хэрвээ Исланд хожвол байдал хэцүүхэн болох юм. Ямар ч тохиолдолд Аргентин сүүлчийн тойрогт Негирийг буулгаж авах хэрэгтэй. Гурван оноо л авч байж хасагдах шатанд шалгарах боломж бүрдэх билээ.