Д.Сумъяа, М.Уранцэцэг нар өнөөдөр барилдана

Б.ГАНЗОРИГ
2020-02-08

Жүдо бөхийн “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын Их Дуулга тэмцээн өнөөдөр эхэлнэ. Франц улсын Парис хотноо “Аккоротель арена” цогцолборт болох тус тэмцээнд 121 орны 740 жүдоч олимпын онооны төлөө өрсөлдөнө.

Тэмцээний эхний өдөр болох хоёрдугаар сарын 8-нд эмэгтэй 48, 52, 57, 63 кг, эрэгтэй  60, 66, 73 кг-ийн жингийн барилдаантай. Хэсгийн барилдаан өнөөдөр 15:00 цагаас /манай цагаар/ эхэлнэ.

Эрэгтэйчүүдийн 60 кг жинд Л.Өнөболд В хэсэгт орсон бөгөөд эхний тойрогтоо хийлж,  дараагийн тойрогт Алжир болон Азербэйжаны бөхчүүдийн ялсантай нь барилдана. Харин тус жинд Д.Амартүвшин С хэсэгт барилдаж байгаа бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Энэтхэг болон Германы бөхчүүдийн ялсантай нь барилдана.

66 кг жинд Ё.Басхүү В хэсэгт орж эхний тойрогтой хийлж, Гүрж болон Энэтхэгийн бөхчүүдийн ялсантай нь барилдах бол С хэсгийн Г.Хэрлэн тэргүүлсэн бөгөөд эхний тойрогтоо хийлж хоёрдугаар тойрогт Аргентины Тал Алмогтой барилдана.

73кг жинд А хэсэгт Г.Одбаяр орсон бол эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт Узбекстаны бөх Гиёосжон Бобоевтэй барилдана. Д.Цогтбаатар С хэсэгт орж эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт Конго улсын бөхтэй барилдана.

Эмэгтэйчүүдийн 48 кг жинд М.Уранцэцэг D хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд дараагийн тойрогт Австрийн бөх Катарина Танзертэй барилдах бол Г.Наранцэцэг эхний тойрогтоо ОХУ-ын бөхтэй барилдана.

52 кг жинд Б.Хорлоодой, Л.Сосорбарам нар эхний тойрогтоо Гүржийн бөхтэй барилдана.

57 кг жинд Д.Сумъяа С хэсэгт Францийн бөхтэй барилдана.

63 кг жинд Б.Ганхайч С хэсэгт орсон бол эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогтоо Мадакасгарын бөх бол IJF-ийн нэрийн өмнөөс барилдаж байгаа бөхчүүдийн ялсантай нь барилдана. 

Харин маргааш эмэгтэй 70, 78, +78 кг, эрэгтэй  81, 90, 100, +100 кг-ийн жингийн барилдаантай.