Манай бөмбөгтэй хоккейчид 4-р байрт орлоо

Б.ГАНЗОРИГ
2020-03-08

Бенди буюу бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  В дивизоны тоглолтууд гуравдугаар сарын 1-6-ны хооронд ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд хүрэл медалийн төлөө Словакийн багтай тоглож 3-2 харьцаагаар хожигдож медалийн тавцанд гарч чадсангүй .

Тус тэмцээнд оролцож буй Монгол улсын бөмбөгтэй хоккейн шигшээ баг В дивизоны В хэсэгт Словак, Латви, Япон, Сомали зэрэг улсуудын шигшээ багтай учраа тааран, бүгдийг нь хожин, нэг ч хожигдолгүй хэсгээ тэргүүлж, хасагдах шатанд Чехийн шигшээ багтай учраа таарсан. Тэгвэл Монголын шигшээ баг өнөөдөр/2020.03.04/ Эрхүү хотын Рекорд цэнгэлдэх хүрээлэнд Чехийн шигшээ багтай тоглож 2-1 харьцаагаар хожиж шилдэг 4-т үлджээ. 

Шөвгийн 4-ийн тоглолт өнгөрсөн шөнө болсон бөгөөд манай шигшээ Украйны багтай тоглож 1-3 харьцаагаар хожигджээ.