Уэйн Рүүни: Энэ жил Английн шигшээ хол явна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-07-02

Английн  алдарт хөлбөмбөгч  Уэйн Рүүни энэ жил шигшээ баг нь 1966 оны амжилтаа давтаж чадна гэдэгт илтгэлтэй байгаа ажээ.

Тэрбээр “Зарим нэг хүчтэй баг тэмцээнээс аль хэдийнэ хасагдчихаад байна. Миний хувьд энэ жил Английн шигшээг хол явна гэдэгт илтгэлтэй байгаа. Багт олон шилдэг залуу тоглогчид орж ирсэн.

Тэд маш эрч хүчтэй, нэхэлт хийсэн тоглолтыг үзүүлж байна. Бүгд гоол оруулах чадвартай, сэдэлтэй. Английн шигшээ  гайхалтай тоглогчидтой том  баг болсон.  Бельгийн эсрэг тоглосон тоглолт яах вэ. Магадгүй аль ч баг нь хожихыг хүсээгүй тоглолт байх. Энэ тоглолтод хожигдсоноор Англи илүү хол явах боломжтой хэсэгт орсон. Тиймдээ ч би Английн шигшээг цаашид сайн тоглоно гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн ярьжээ.