Бөхчүүд эмнэлэг барих сайн үйлсийн аян эхлүүлжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-23

Улсын начин Б.Адъяахүү “Буян хиймээр байвал суварга биш, эмнэлэг барихад мөнгө хандивлаарай” гэх сайн үйлсийн аяныг эхлүүлж,  бөхчүүд, бөх сонирхогчдыг тус аянд нэгдэхийг уриалжээ.

Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн нэгэн байрыг засч тохижуулах юм байна. Ингэснээр өвчтөнүүд эмчилгээний явцад гэртээ байгаа мэт нөхцөлд тав тухтай байрлахаас гадна урлагийн сэтгэл засал, бясалгал, зөв хооллолтын талаар сургалтууд явуулах боломжтой болох гэнэ.

Нэг өрөөний тохижилт, тавилга хэрэгслийг авахад долоон сая төгрөг хэрэгцээтэй бөгөөд одоогоор гурван сая төгрөг цуглаад байгаа аж. Энэхүү сайн үйлсийн аянд:

•Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат,

•Улсын арслан П.Бүрэнтөгс,

•Улсын гарьд Н.Ганбаатар,

•Улсын заан Ч.Батзориг, Б.Пүрэвсайхан,

•Улсын харцага Ш.Уламбаяр, О.Хангай,

•Улсын начин Ц.Одбаяр, Д.Тамир, Б.Ганхуяг,

•Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Г.Өсөхбаяр,

•Өвөрхангай аймгийн арслан Б.Батдорж,

•Дорнод аймгийн арслан Б.Батдорж,

•аймгийн арслан Г.Ганбаатар, М.Батцэнгэл,

•цэргийн арслан Г.Жамбалдорж,

•аймгийн залуу арслан Д.Эрдэнэтулга,

•аймгийн заан А.Батсуурь, Ө.Буянбаатар,

•аймгийн начин Ө.Дүүрэнбаяр.... нарын бөхчүүд гэр бүлийн хамтаар дэмжин, хандив өргөөд байгаа аж.