Сангийн дэд сайд Х.Булгантуяа Триатлоны УАШТ-д оролцов

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-30

Архангай аймгийн Өгийнуурт энэ сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээний сонирхогчдын төрөлд Сангийн дэд сайд Х.Булгантуяа оролцжээ.

Тэрбээр хэдий түрүүлж чадаагүй ч, 300 метр сэлж, унадаг дугуй унаж, гүйсээр өөрийгөө ялан дийлж, барианд орсон байна. Х.Булгантуяа “Маш их, тэсвэр, тэвчээр шаардсан спорт. Их хичээлээ. Тэмцээнийхээ замыг дуусгаад өөрийгөө ялан дийлж барианд орсондоо баяртай байна” гэжээ.  Тэмцээн элит, сонирхогч, багийн буухиа гэсэн гурван төрлөөр явагдсан бөгөөд нийтдээ 220 тамирчин хурд, хүч, авьяас чадвараа сорин өрсөлдсөн байна.