Олл Хорворд плэйоффын хамгийн өндөр оноог авч, баг нь хожлоо

O.Admin
2022-05-10

NBA-ын талбайд плэйоффын хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Милоуки Багс талбайдаа Бостон Селтикс багтай цувралын дөрөв дэх тоглолтыг хийлээ. Эхний хагасыг ганцхан оноогоор хожигдож дуусгасан Селтикс гурав дугаар үед онооны зөрүү долоо болж холджээ. Гэвч шийдвэрлэх үед 43 оноог авч талбайн эздэд 28 оноог алдснаар 116-108 харьцаагаар хожлоо.

Улмаар цувралыг 2-2 болгож тэнцүүлсэн бөгөөд цувралын тав дахь тоглолт нөгөөдөр буюу тавдугаар сарын 12-ны өглөө болно.

Тус тоглолтод Ол Хорворд плэйоффын хамгийн өндөр оноо буюу 30 оноогоор багаа тэргүүлсэн бол Жэйсон Тэйтум 30 оноо, 13 самбар, Жэйлон Браун, Маркус Смарт нар 18 оноог авчээ. Эсрэг багаас Яннис Антетокумпо 34 оноо, 18 самбараас бөмбөг авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Брүүк Лопез 17 , Жри Холидэй 16 оноог авчээ.

 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Бостон Селтикс 116-108 Милоуки Багс (Цуврал 2-2 харьцаагаар тэнцсэн)
  • Мемфис Гриззлис 98-101 Голдэн Стэйт Уорриорс (Цуврал 1-3 харьцаагаар Уорриорс тэргүүлж байгаа)