Мемфис Гриззлис баг хожигдох эрхгүй тоглолтод ялалт байгуулж цувралыг ойртууллаа

O.Admin
2022-05-12

NBA-ын талбайд плэйоффын хоёр тоглолт боллоо. Сүүлийн тоглолт Мемфис Гриззлис талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багтай цувралын тав дахь тоглолтыг хийлээ. Хожигдох эрхгүй тоглолт Гриззлис тоглолтын эхнээс тэргүүлж эхэлсэн бөгөөд эхний хагас дуусахад 27 онооны зөрүүг үүсгэж чадсан бол гуравдугаар үед 42 оноог авч эсрэг багтаа 17 оноог алдаж Улмаар 95-134 харьцаагаар тоглолтыг эрт дуусгаж чаджээ.

Хэдийгээр Гриззлис хожсон ч 3-2 харьцаагаар цувралыг Уорриорс тэргүүлж байгаа бөгөөд цувралын зургаа дахь тоглолт Уорриорс талбайд нөгөөдөр буюу тавдугаар сарын 14-ны өглөө болно.

Тус тоглолт Жа Морант гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Жаран Жейксон, Дэсмонд Бэйн, Таюс Жонс нар 21 оноог авчээ. Эсрэг багаас Клэй Томпсон 19 оноогоор багаа тэргүүлсэн бол Жонатан Куминга 17 оноог авсан бол Стифэн Көрри 14 оноог авсан байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Милоуки Багс 110-107 Бостон Селтикс (Цуврал 3-2 харьцаагаар Багс тэргүүлж байгаа)
  • Голдэн Стэйт Уорриорс 95-134 Мемфис Гриззлис (Цуврал 3-2 харьцаагаар Уорриорс тэргүүлж байгаа)