Голдэн Стэйт Уорриорс өрнөд бүсийн аваргын төлөө шалгарч үлдлээ

O.Admin
2022-05-14

NBA-ын плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Мемфис Гриззлис талбайдаа хожигдож болохгүй цувралын зургаа дахь тоглолтыг Голдэн Стэйт Уорриорс багтай хийлээ. Тоглолтын эхний гурван үе энэ тэнцүү өрсөлдсөн Гриззлис шийдвэрлэх үед тааруухан тоглосноор 96-110 харьцаагаар хожигдлоо.

Улмаар Уорриорс цувралыг 4-2 харьцаагаар дуусгаж өрнөд бүсийн аваргын төлөө өрсөлдөхөөр болжээ. Тэдний өрсөлдөх баг нь Финикс Санс болон Даллас Мавирекс багуудын хожсонтой нь тоглоно.

Тус тоглолтод Клэй Томпсон 30 оноогоор багаа тэргүүлсэн бол Стифэн Көрри 29 оноо, Кавай Лүүни 4 оноо, 22 самбар, Эндрью Уйггинс 18 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Жа Морант гэмтлийн улмаас энэ улирлыг өнжиж байгаа бөгөөд Диллион Брүүкс 30 оноо, Дисмонд Бэйн 25 оноог авчээ.

 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Бостон Селтикс 108-95 Милоуки Багс (Цуврал 3-3 харьцаагаар тэнцлээ)
  • Мемфис Гриззлис 96-110 Голдэн Стэйт Уорриорс (Цуврал 2-4 харьцаагаар Уорриорс дуусгалаа)