NBA-ын шинэ улирал 10-р сарын 17-нд эхэлнэ

Б.ГАНЗОРИГ
2018-08-09

NBA-ын 2018-2019 оны улирлын эхний тоглолт аравдугаар сарын 17-нд эхлэхээр болжээ. Тус өдөр хоёр тоглолт явагдана. Эхний тоглолт 08:30 цагт Бостон Селтикс талбай дээрээ Филадельфи 76 багтай тоглох тов гарчээ.

Харин дараагийн тоглолт 10:30 цагт Голдэн Стэйт Уорриорс талбай дээрээ Оклахома Сити Тандер багуудын хооронд болно.