Сэлэнгэ аймгийн Б.Болдбаатарын хээр даага түрүүллээ

O.Admin
2022-07-12

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Үндэсний хурдан морьдын уралдааны Даага насанд түрүүлж айрагдсан морьдын жагсаалтыг танилцуулж байна.

Уралдаанд нийт 440 даага бүртгүүлснээс 284 даага  уралдлаа.

1 дүгээр байр: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Бүжинлхамын Болдбаатарын 219 дугаартай хээр (унаач: Дулмаагийн Төгөлдөр, 11 настай, эрэгтэй)

2 дугаар байр: Өвөрхангай аймгийн Сант сумын уяач Жамсрангийн Энхжаргалын 1009 дугаартай хүрэн (унаач: Баттогтохын Батболд, 12 настай, эрэгтэй)

3 дугаар байр: Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Пүрэвийн Баярбатын 955 дугаартай халтар (унаач: Батболдын Баттөгөлдөр, 12 настай, эрэгтэй)

4 дүгээр байр: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уяач  САУ Пүрэвдоржийн Даваанямын 160 дугаартай хүрэн (унаач: Уранцэцэгийн Ананд, 8настай, эрэгтэй)

5 дугаар байр: Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Цэдэндамбын Эрдэнэбаярын 396 дугаартай хүрэн (Мөнхзулын Адистаа, 10 настай, эрэгтэй)

6 дугаар байр: Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач ААУ Дамдинсүрэнгийн Ариуннарангийн 786 дугаартай хээр халзан (унаач: Бямбабаярын Улсболд, 11 настай, эрэгтэй)

7 дугаар байр: Увс аймгийн Зүүнговь сумын уяач Бадарчийн Норовсамбуугийн 407 дугаартай хар (унаач: Нямдоржийн Билэгтсайхан, 11 настай, эрэгтэй)

8 дугаар байр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уяач Лантуутогоогийн Жаргалсайханы 628 дугаартай хүрэн халзан (унаач: Чулуубямбын Тэнгис, 13 настай, эрэгтэй)

9 дүгээр байр: Архангай аймгийн Өгийнуур сумын уяач Пүрэвбаатарын Мөнхтулгийн 509 дугаартай халтар (унаач: Норжидмаагийн Зол-Эрдэнэ, 10 настай, эрэгтэй)

10 дугаар байр: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Дамдинсүрэнгийн Амармэндийн 958 дугаартай хонгор халзан (унаач: Мөнхбаярын Мөнхтэмүүлэн, 9 настай, эрэгтэй)

Баян ходоод: Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн уяач Лутаагийн Эрдэнийн 846 дугаартай хээр (унаач: Амгаланбаатарын Мөнгөн-Эрдэнэ, 10 настай, эрэгтэй)