Эрлийз дээд насны морьд гарааны зурхай руу хөдөллөө

O.Admin
2022-07-13

Өнөөдөр буюу 7 дугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худгийн торгон мандлын дэвжээнд Уяачдын наадам эхэлнэ. Харин яг одоо тус үйл ажиллагааны хурдан морины уралдааны эрлийз /сонгомол/ дээд насны морьдын уралдаанд оролцох морьд гарааны зурхай руу хөдөлж байна.

Өнөөдөр Хүй долоон худагт 7.00-8.30 цагийн хооронд эрлийз /сонгомол/ дээд, 9.00-11.30 цагийн хооронд эрлийз /сонгомол/ дунд, 12.00-15.00 цагийн хооронд эрлийз /сонгомол/ бага насны морьдын уралдаан болох хуваарьтай байна.