Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг ММА дахь анхны тулаандаа ялалт байгууллаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-09-11

Жүдо бөхийн спортоос зодог тайлж, MMA-д хүч үзнэ гэдгээ зарлаад байсан МУГТ, Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг “Peak Fighting” холбооны 52 кг жинд Америкийн тамирчин Амбер Тэррельтэй анхны тулаанаа хийлээ.

Өнөөдөр өглөө Арканзас мужийн Жонсборо хотын "Red Wolf Convention Center"-т "Peak Fighting" холбооны байранд болсон уг тоглолтын үеэр М.Уранцэцэг хоёрдугаар үеийн 01.27 минутад өрсөлдөгчөө гарт өчих мэхээр ялж, тулааныг дуусгалаа. 

Түүний өрсөлдөгч нь холимог тулаанд гурав ялж, нэг удаа ялагдсан 25 настай бүсгүй юм. Тэрбээр тулааны дараа “Нэгдүгээр үе дээр дуусгая гэж бодсон ч хоёрдугаар үе дээр дуусгалаа. Үүнээс цааш надад маш том амжилтууд байгаа. Бодсон зүйл их бий. Ялсандаа баяртай байна” хэмээн ярьжээ. Гавьяатынхаа цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.