Ц.Цогтбаатар тэмцээнээ өндөрлөлөө

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-30

Азийн зуны спортын наадмын жүдо бөхийн барилдаан үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд зодоглосон Ц.Цогтбаатар эхний барилдаанаа Киргизстаны Бектур Русмамбетовтай барилдаж, цэвэр ялагдлаа.

Азийн наадамд түрүүлэх ч магадлалтай байсан манай шилдэг жүдоч ийнхүү өөрийнхөө алдаанаас бол тэмцээнээ эрт өндөрлүүлж байна.

Тэгвэл 57 кг-д барилдаж буй дэлхийн аварга Д.Сумъяа шөвгийн наймд шалгараад байна. Манай бөх хэсгийн аваргын  төлөө Хойд Солонгосын Ким Жин А-тай барилдана.