Б.Ганхайч хагас шигшээд үлдэж, Д.Сумъяа, О.Ууганбаатар нар торгуулийн тойрогт барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-30

Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Дөнгөж сая 57 кг-ын жинд өрсөлдөж буй дэлхийн аварга Д.Сумъяа Хойд Солонгосын Ким Жин А-д нэмэлт цагт ялагдаж, торгуулийн тойрогт руу шилжлээ. Манай бөх торгуулийн тойрогт Хонгконгийн бөхтэй барилдана.

Тэгвэл 63 кг-д барилдаж байгаа Б.Ганхайч хэсгийн аваргын төлөө Тайванийн Чен Юүн Тингийг ялж, хагас шигшээ рүү орлоо. Зооны аваргын төлөө Филиппины бөх Ватанабе Киёомитай барилдана.

Тэгвэл 81 кг-д барилдаж байгаа О.Ууганбаатар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны Хамза Дидард ялагдаж, торгуулийн тойрогт орлоо. Манай бөх торгуулийн тойрогт Шарофиддин Болтабоевтай барилдана.