Ө.Дүүрэнбаяр финалд үлдэж, Т.Мөнхтуяа хүрлийн төлөө барилдахаар боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-31

Индонезийн Жакарта хотноо Азийн зуны спортын 18 дугаар наадмын жүдо бөхийн тэмцээн үргэлжилж байна. Тэгвэл эрэгтэйчүүдийн +100 кг-д барилдаж байгаа Ө.Дүүрэнбаяр дөнгөж сая хагас шигшээд Ираны бөх Жавад Махжоубыг цэвэр ялж, финалд шалгарлаа.

Ингэснээр хоёр Азийн наадам дараалж аваргын төлөө барилдахаар шалгарч үлдлээ. Тэрбээр Солонгосын Ким Сун Мин болон Японы Ожитани Такеши нарын ялсантай нь барилдана. 

Тэгвэл +78 кг-д барилдсан Т.Мөнхтуяа Узбекстаны Рината Илматоватай тулж, хоёр базаригаар ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.