“Барса” хожиж, “Реал” тэнцлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-16

Испанийн Ла лигийн 4 дүгээр тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Хүснэгтийг тэргүүлэгч “Барселона” клуб энэ тойрогт “Реал Сосьедад”-ын талбайд зочилж, 1:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 12 оноотой болж, хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлдэв.

Тоглолтын 12 дахь минутад талбайн эздээс Элустондо гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 63 дахь минутад Суарез гоолдож, тооны харьцааг тэнцүүлэв. Түүний араас Дембеле 66 дахь минутад хожлын гоол оруулж, багтаа ялалт авчирсан байна.

Нөгөө талд “Реал Мадрид” клуб “Атлетик Бильбао”-гийн талбайд зочилж, 1:1-ээр тэнцлээ. Тоглолтын 32 дахь минутад Муниаин гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 63 дахь минутад Иско тэнцүүлж, багаа хожигдлоос аварчээ. Ийн “Реал” хоёр оноо алдсанаар 10 оноотой, хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна.

Бусад тоглолтын үр дүн

Атлетико 1-1 Эйбар

Валенсия 0-0 Бетис