Ибра замналынхаа 500 дахь гоолыг орууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-16

Америкийн хөлбөмбөгийн лигийн хүрээнд “Лос-Анжелес Галакси” клуб “Торонто”-гийн талбайд зочилж, 5:3-аар хожигдсон билээ. Энэ тоглолтод “Лос-Анжелес Галакси” багийн довтлогч Златан Ибрахимович нэг гоол оруулсан. Энэ нь түүний замналын 500 дахь гоол байлаа.

500 дахь гоолоо оруулсныхаа дараа тэрбээр твиттер хуудсандаа “Гоолын бурхан” гэсэн бичигтэй зургаа оруулсан байна.  Ибра одоо тоглож байгаа хөлбөмбөгчдөөс клуб болон шигшээ багийнхаа төлөө нийтдээ 500 гоол оруулж чадсан гурав дахь тоглогч болж байгаа юм.  Түүнээс өмнө Месси, Роналдо нар 500 гоолын босго давсан билээ.