Б.Энгүүн спортын дэд мастерын болзол хангажээ

O.Admin
2024-02-22

ОХУ-ын Санкт- Петербург хотноо  бүх Оросын шорт трекийн аварга шалгаруулах өсвөрийн тэмцээн болжээ.

Тус тэмцээн 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр ОХУ-ын Санкт- Петербург хотноо болсон байна. Тэмцээний 500 метрийн зайд ОУХМ Л.Алтанцэцэгийн шавь, Хан-Уул дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчин 13 настай Батзолбоогийн Энгүүн 58.30 секундийн амжилтаар Монгол Улсын спортын дэд мастерийн болзлыг ханган биелүүлжээ.