МУГТ Э.Цэндбаатар ес дэх ялалтаа авлаа

O.Admin
2024-02-29

МУГТ Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын ес дэх тулаанаа Гвиней улсад төрсөн Канад иргэншилтэй тулаанч Мохамед Сумаоротой хийж, 9:0 оноогоор ялалт байгууллаа.  

Ингэснээр түүний хувьд нэг ч ялагдалгүй яваа амжилтаа бататгав. Тэдний тулаан найман үеийн турш үргэлжилсэн бөгөөд өрсөлдөгч өмнө нь 14 ялж, хоёр ялагдаад байсан тамирчин юм.