Д.Сумъяа шөвгийн 16-д үлдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-22

Өнөөдөр медалийн тааварт зүй ёсоор багтаж байгаа өнгөрсөн жилийн дэлхийн аварга Д.Сумъяа дөнгөж сая эхний ялалтаа авлаа.  Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогтоо Сербийн бөх Жована Рогичтэй тулж, үүрч базари аваад, тэндээсээ даралт авч, цэвэр яллаа. 

Ингэснээр шөвгийн 16 руу орж ирлээ. Манай бөх дараагийн тойрогт Канадын бөх Жессика Климкаиттай барилдана.